БНСУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө

Б.Баясгалан
07 сарын 29, 2020

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисын шийдвэрийн дагуу долоодугаар сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэж, гадаадад байгаа монгол иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 29-ний өдрийн хуваарийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:05 цагт хөөрлөө.

Тус нислэгээр 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд 20:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Наймдугаар сард үйлдэх тусгай нислэгүүдийн хуваарийг ЭНД дарж харна уу.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.