Энэ сарын 02-нд Улаанбаатарт ирсэн Франц улсын иргэн шинэ коронавирусийн халдвартай нь тогтоогдсон.

Тэрээр энэ сарын 02-06-ны өдрүүдэд Улаанбаатарт Баянгол зочид буудалд байрлаж, дээрх хугацаанд 30 орчим объеоктоор орсныг тогтоосон. Тэдгээр объеоктыг бүтүүмжлэн ариутгаад буй юм.

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанид ажилладаг тэрээр энэ сарын 06-нд ажил дээрээ очсоны дараагаар шинж тэмдэг илэрснээр, шинжилгээг нь ХӨСҮТ рүү ирүүлж, шинэ коронавирусийн халдвартайг нь тогтоосон юм.

Тэгвэл тус иргэнийг ХӨСҮТ-д авчран эмчилж буй талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа мэдээллээ.

Тэрээр "Хоёр хүүхдийн аав, шинэ коронавирусийн халдвараар өвсөн 57 настай Франц иргэнийг эрүүл болгохын төлөө тангараг өргөсөн эмч нар бүх зүйлээ зориулж байна. Түүнийг ХӨСҮТ-д авчран эмчилж байна. Түүнд гадаадад байгаа Монголын 150.000 иргэнээс өөрцгүй хандахыг Засгийн газраас уриалж байна" хэмээв.

"Франц иргэний ойрын хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Эхний 23 хүний шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй. Давтан шинжилгээ хийнэ. Бусдынх нь шинжилгээний хариу ар араасаа гарна" хэмээн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлсэн.