Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд  баримтлан тэмдэглэх шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэрийн хүрээнд Дээлтэй Монгол наадам, Баяр наадмын ёслолын буудлага, Өсвөрийн бөхийн барилдаан, Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа, Төрийн дайллага, Уяачдын наадам, Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр, үйлчилгээ үзэсгэлэн худалдааг явуулахгүй байхаар тогтоод байсан билээ.

Гэсэн хэдий ч өчигдөр орой Сүхбаатарын талбайд Үндэсний их баяр наадамд зориулсан ёслолын буудлага болж өнгөрсөн юм.

Гэрэл зургийг хүргэж байна.