Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолд үг хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол наадмыг тодорхойлон хэлсэн ишлэлүүдээс хүргэж байна.

-Бөх барилдаж, үзэгчид тойрон баясч буйг дүрсэлсэн хадны зураг Монголын маань газар нутгаас олдсон нь 9 мянга гаруй жилийн өмнөх Шинэ чулуун зэвсгийн үед хамааралтай байдаг юм байна.

-Монголчууд наадмын үеэр сөргөлдөөн, зөрчил тэмцлээ зогсоож, эв эеийг эрхэмлэн элдэв улстөржилт, талцлаас ангид наадахыг эрхэмлэж, мөрдөж ирсэн.

-Наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр, энэ бол спортын их цэнгүүн юм.

-МОНГОЛ НААДАМ бол спортын уралдаан тэмцээнээс гадна бидний өв уламжлал, үндэсний соёл урлагийг бахдан харах өргөн боломжийг олгодог цэнгүүн

-Монгол наадам амьд, сонирхолтой, хосгүй байгаагийн уг шалтгааныг мэргэн ардын минь сэтгэлд бий.

-Монголын дуу гэвэл моторын дуу биш морьтон ардын гайхам соёл, урлаг болохыг хүрэлцэн ирсэн зочид, жуулчид минь дэргэдээс нь харж, мэдрээсэй

-Наадамчин олондоо, өв соёлоо олон мянган жил авч яваа ард түмэндээ баярлалаа.

-Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол наадам өнөд оршиг.

-Та нарын нөр их хөдөлмөр, уламжлал соёлоо дээдэлсэн ариун сэтгэл, спортод шимтэх дур сонирхол дээр Монгол наадам оршиж, дэвжин дэлгэрч байдаг шүү.

-Монгол наадам бол бүх Монгол үндэстнийг соронз мэт татан,  анхаарлыг нь энэ хэдэн өдөр Монгол Улстай, нийслэл Улаанбаатартай уяж чаддаг цөөхөн зүйлсийн нэг.

-Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай.