Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардсан жагсаал өнөөдөр Улсын Дээд шүүхийн гадна боллоо.

Жагсаалд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн, өмгөөлөгчид болон зарим иргэний нийгмийн байгууллагууд оролцов. 

Ял эдэлж буй иргэдийн эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон гэдэг дүгнэлтийг тус хэргийн шийдвэрлэлтийг хянах УИХ-ын Түр хороо болон Олон улсын парламентын холбоо гаргаад буй. Үүнтэй холбоотойгоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардсан шаардлагыг Улсын Ерөнхий прокурорт өгсөн ч "тэднийг суллах боломжгүй" гэсэн хариулт өгсөн юм.

Үүнийг эсэргүүцэж өнөөдөр Улсын Дээд шүүхийн гадна жагсаж буй аж.

Жагсагчид:

- Улсын прокурорын орлогч Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга Б.Хурц нараар толгойлуулсан зохион байгуулалттай этгээдүүдийн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болго.

- Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь баримтаар нотлогдсон.

- Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг тагнуулын ажилтнуудын заавраар гүтгэснээ Ц.Амгаланбаатар хүлээн зөвшөөрсөн.

- Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 1998 онд хараагүй гэж Б.Булган зарласан.

- Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ямар үндэслэлээр буруутгаж, цагдан хорьж байгаа вэ?

- Хурц, Эрдэнэбат, Мөнхгал, Бархасбадь, Өлзийбаяр, Отгонбаяр, Бямбажав, Эрдэнэбат, Баяр нарын хэргийг Улсын Дээд шүүх авч хэлэлцэх ёсгүй.

- УЕПГ, Улсын Дээд шүүх С.Зоригийн амийг хохироосон гэх хэргийн тогтоолыг хүчингүй болгож, дахин шалгах шийдвэрг гарга.

- Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг хяналтын шатны шүүх хурлыг удирдаад, нэг сарын дараа Ц.Элбэгдоржоос Гавъяат хуульч цол авсан нь шударга үнэлгээ юу.

- Удмаар чинь хэрхэн яллахаа хөх Монгол заяа мэднэ ээ зэрэг үгтэй лоозон барин, дуу хоолойгоо хүргэлээ.