Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг өчигдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав. Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сүмогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлээд улам их амжилт гаргахыг ерөөн, тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив.

Мэргэжлийн сүмогийн их аварга Какурюү М.Ананд Япон Улсын нийслэл Токио хотноо болсон мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын Нагоя башёгийн дээд зиндаанд барилдан түрүүлж, мэргэжлийн сүмод зургаа дахь түрүүгээ хүртэж, Эзэн хааны цом авсан юм.

Тэрбээр эх орондоо ирээд удаагүй бөгөөд төрсөн нутаг Сүхбаатар аймагт амрахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээллээ.