"Эрэл" группын дэргэдэх "Байшин үйлдвэрлэх комбинат-1" үйлдвэрийн зүгээс цар тахлын үед нийгэмдээ ээлтэй нэгэн шийдвэр гаргажээ.

Тус үйлдвэрийнхэн СOVID-19 халдварын нөхцөл байдал цаашид хүндрэх төлөвтэйг ажиглан 1000 хүний ортой зориулалтын эмнэлэг барихад Засгийн газартай хамтран ажиллах уриалга гаргасан байна.

Албан бичигт нийгмийн хариуцлагын хүрээнд 1000 ортой эмнэлэгийг богино хугацаанд өөрийн өртөгөөр, чанарын өндөр түвшинд барьж байгуулахаа дурджээ.