Улсын онцгой комиссын шийдвэрээр манай улс энэ сард дараах дөрвөн чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэж иргэдээ татан авна.
Тодруулбал,
- 7 сарын 15-нд Сөүл рүү нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
- 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
- 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
- 7 дугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.
2020 оны долдугаар сард нийт 9 нислэг үйлдэж иргэдээ авчрахаар төлөвлөснөөс тавыг нь үйлдээд буй юм.
Эх сурвалж. УОКШШ