Б.Баясгалан
07 сарын 29, 2020
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг наймдугаар сард иргэдээ авчрах тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг танилцуулж, тийзний үнийн талаар тайлбар өгөв.
Тэрээр "Тусгай үүргийн онгоцны тийзийн үнийн асуудлаар иргэдээс ирүүлж буй өргөдөл гомдлыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас МИАТ компанид тухай бүрт нь уламжилдаг. МИАТ-аас өгсөн мэдээллээр тийзийн үнэ тогтмол буурч байгаа.
Тухайлбал, энэ удаа АНУ руу шууд нисч буй нислэгийн тийзний үнэ анх тус улс руу ниссэн тусгай нислэгийн үнээс 400.000 орчим төгрөгөөр хямдарсан. Сөүл рүү үйлдэгдэж буй нислэгүүд 200.000-300.000 төгрөгөөр хямдарсан гэсэн мэдээллийг бидэнд хамгийн сүүлд ирүүлсэн. БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүмүүсийн 60-70 хувь нь МИАТ-ийн тийзийг өмнө нь авчихсан байсан. Тэд тусгай үүргийн онгоцоор ирэхдээ тийзийн үнийн зөрүүг төлдөг. Иймд өөр авиа компанийн онгоцыг нисгэхэд асуудал үүсч байна.
Иргэдийн зүгээс ирүүлсэн саналыг бид судалж үзээд, Улсын онцгой комиссын түвшинд яриад хамгийн гол нь иргэдэд чирэгдэл багатайгаар, аюулгүй байдлыг хангаж, эрсдлийг хамгийн доод түвшинлд байхаар тусгай нислэгийг зохион байгуулж байгаа. Хэн нэгэнд санаатайгаар давуу тал олгож байгаа зүйл энд огт байхгүй" хэмээлээ.
2020 оны наймдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг хүргэж байна.
Одоогийн байдлаар тус сард 14 удаагийн нислэг үйлдэж, 3500 орчим иргэнийг татаж авахаар шийдвэрлээд байна.
д/д | Хаанаас | Чиглэл | Зорчигчийн тоо /урьдчилсан байдлаар/ | Хугацаа |
1 | БНСУ | Сөүл | 250 | 2020.08.01 |
2 | АНУ | Сиатлл | 250 | 2020.08.05 |
3 | БНЭУ | Шинэ Дели/Ханой | 170 | 2020.08.06 |
4 | Япон | Токио | 250 | 2020.08.07 |
5 | ХБНГУ | Франкфурт | 250 | 2020.08.08 |
6 | БНЧУ | Прага | 170 | 2020.08.10 |
7 | БНСУ | Сөүл | 250 | 2020.08.14 |
8 | БНСУ | Сөүл /транзит/ | 250 | 2020.08.15 |
9 | БНТУ | Истанбул | 250 | 2020.08.20 |
10 | ХБНГУ | Франкфурт | 250 | 2020.08.21 |
11 | БНСУ | Сөүл | 250 | 2020.08.22 |
12 | Япон | Токио | 250 | 2020.08.24 |
13 | ХБНГУ | Франкфурт | 250 | 2020.08.26 |
14 | Австрали | Сидней | Австрали, Зүүн Өмнөд Ази | 2020.08.27 |
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.48] ・ 2020.07.29 Хариулах
ТУРКИЙН ТИЙЗ ХЭД ЮМ БИЛЕТЭЭ ЯАЖ БИЧҮҮЛЭХ ВЭ ОНЦГОЙГИЙН ДАГС НЬ ХЭД ЮМ ТУСГААРЛАЛТЫН МӨНГИЙГ ЯМАР ДАНСАНД ТУШААХ ВЭ