Коронавируст халдварын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллийг хүргэлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 24-ны өдөр нийт 7065 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ. Халдвартай бүртгэлүүд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 

16 тохиолдол нь өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна. ЭМЯ-ны нэг ажилтанд мөн халдвар илэрсэн. Ингэснээр тус газрын нийт 128 ажилтаныг шинжилгээнд хамруулснаар урьдчилсан байдлаар халдвар илрээгүй байна

Сүүлийн 24 цагт 20 хүн эмчлэгдэн эдгэрч гэртээ гарлаа. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1643 болсноос 1169 хүн эдгэрч, эмчлэгдэж байгаа 461 хүн байна" хэмээлээ.