Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Өмнө нь таван хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үзэж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн 2-оос дээш хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үзнэ хэмээн ДЭМБ-аас анхаарууллаа. Хөдөлгөөний болон зайн хязгаарлалт энэ өвчнийг халдварыг тархаахгүй байхад маш чухал ач холбогдолтой. Хөл хорионы дэглэмийг олон улс оронд сунгаж хоногийг нь уртасгаж байна. 

Гадаадаас ирж тусгаарлалтад байгаа хүмүүс ажиглалтаас гараад гэртээ 14 хоног өөрийгөө ажиглах журам гарсан. Тухайн иргэн 14 хоног гэртээ байхдаа интернетэд холбогдон байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана.

Мөн тухайн иргэн өөрийн халуунаа өдөрт 2 удаа хэмжинэ харьяалах эмч, эмнэлэгийн байгууллагад цахимаар болон утсаар мэдэгдэнэ. Хэрвээ зөвлөгөө авах бол 103, 119 зэрэг утсаар холбогдоно.

Тэдгээр иргэдийг гадаа гарах, зочин урих зэргийг хориглоно. Хэрвээ гар утсаа унтраасан, гадаа гарсан тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Үүнд хорооны хэсгийн ахлагч, сайн дурын идэвхтэн, цагдаа, хүчний байгууллагаас хяналт тавьж ажиллана.