Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "2020 оны 10 дугаар сарын 07, 08-нд нийт 1248 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Монгол Улсад коронавирусийн нийт 315 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэдний 308 буюу 98 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 295-ынх бүх ажиглалт, тандалт дууссан. Гэрийн ажиглалтад 3 хүн, сувиллын ажиглалтад 10 хүн байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 7 хүн эмчлүүлж буйгаас 6 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна" хэмээлээ.