Эдийн засагч Л.Наранбаатар ЕТГ-ын дарга асан З.Энхболд болон “Страто” компанийн талаар баримт дэлгэж,мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл тэрбээр уг асуудлаар АТГ, ТЕГ, ЦЕГ-т шалгуулах нотлох баримтыг өгөх юм байна.

Энэ тухайгаа эдийн засагч Л.Наранбаатар "З.Энхболд, дүү З.Хишигтогтох, Страто А.Баттүшиг нар хувийн ашиг олох сэдлээр, зохион байгуулалттайгаар бүлэглэн Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж, нийтийн эрх ашгийг хохироосныг шалгуулах нотлох баримт өгнө" хэмээн бичжээ.

Тэрбээр өмнө нь хэвлэлийн хурлын үеэр "Би сонгуульд нэр дэвшинэ. Тэгэхдээ эдийн засгийн алуурчин З.Энхболдын нэр дэвшсэн газар нь очиж өрсөлдөнө". гээд хэрвээ З.Энхболд үнэхээр хууль бус үйлдэл хийгээгүй бол шударга шалгуулах ёстой хэмээн онцолж байсан юм.