Х.Оргил
01 сарын 15, 2020
Эдийн засагч Л.Наранбаатарыг баривчилсан бөгөөд тэрээр тун удахгүй энэ тухай өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл хийхээр болжээ.
Тэрбээр энэ тухайгаа "Хонгил уруу чирэгдэхээр боллоо. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ" хэмээн твиттер хуудастаа жиргэсэн юм.
Хонгил уруу чирэгдэхээр боллоо. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ. pic.twitter.com/VOEGVc77s4
— Лүндэгийн Наранбаатар (@Naranbaatarl) January 15, 2020
Л.Наранбаатар нь ЕТГ-ын дарга З.Энхболдын өөртөө хамаагүй гээд буй нүүрс угаах “СТРАТО” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо суманд байрладаг, өнгөрсөн намар нээлтээ хийсэн ААН, тийм ч учраас АМНАТ-ыг хүчингүй болгосон хэмээн нийгмийн сүлжээгээр мэдээлж ирсэн юм.
Уг компани жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай, томоохон үйлдвэр юм. Улмаар уг компани, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нарын оффис нэг байдаг гэдгийг эдийн засаг Л.Наранбаатар онцолсон байдаг.
Л.Наранбаатар нь дээрх баримтыг дурдсан нийтлэлийн дараа хууль, хүчний байгууллагуудаас ирэх дарамт улам ихэссэн талаар өмнө нь дурдаж байсан бөгөөд энэ удаагийн баривчилгаа ч мөн уг хэрэгтэй холбоотой гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.201.22.229] ・ 2020.01.16 Хариулах
З энх болдын хмйж бгаа ажил
Зочин [104.157.67.251] ・ 2020.01.15 Хариулах
Энэ Энхболд гэж нэг новш байнаа,чи хол явахгүй дээ,удахгүй өөрөө чирэгдэх байж
Санал болгох
1 COP17: Loro Piana CEO Frédéric Arnault Joins UNCCD in Ulaanbaatar, Showcasing Mongolia Cashmere Supply Chain Partnership
2 COP17: Mongolia’s ‘National Green Lab’ Unveils 15 Flagship Initiatives to Tackle Desertification
3 COP17: EU and European Investment Bank Announce €100 Million Framework Loan to Support Mongolia’s Forestry Sector
4 COP17: Former President Moon Jae-in Delivers Keynote Calling for Global Solidarity to Combat Desertification
5 COP17: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үедээ эрүүл очноо өвлүүлэн үлдээх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг