Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хуралдаанаас тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. 

Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийсэн юм.

Гашуун сухайт, таван толгойн төмөр замын бүтээн байгуулалтын ажил өрнөсний дараа ЭТТ ХК өмнө нь байгаагүй борлуулалтыг өмнө байгаагүйгээр хийж эхэлсэн. Ингээд компанийн тухай хуулийн дагуу ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаж байна. Энэ бол мөнгө тараалт, сонгуулийн шоу биш. Хуулийн хүрээнд хийгдэж байгаа үндсэн ажил. Бид бас нэг зүйлийг ойлгох ёстой. Жилийн өмнө нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 26 мянга орчим төгрөг хуваарилахаар байсныг бүтээн байгуулалтын ажилд үүнийг зарцуулах байсан. 

Тус компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тиймээс нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдсэн. 

Цаашдаа компанийн орлого нэмэгдсэн тохиолдолд ногдол ашиг ч нэмэгдэнэ.