Дэлхийн хамгийн агуу сагсан бөмбөгчдийн эгнээнд зүй ёсоор бичигдэх “Лос-Анжелес Лэйкерс” багийн тэргүүн тоглогч Кобе Брайант 13 настай охинтойгоо нисдэг тэрэгний ослоор амь насаа алджээ.

Тэрээр ням гарагт Калифорни мужийн Калабасс хотын дээгүүр нисэж явахад уг харамсалтай осол гарсан байна.Нийт 9 хүн уг нисдэг тэргэнд явсан бөгөөд бүгд осолдсон бөгөөд ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм.

Түүний үхэл алдартнууд, спортын хорхойтнуудыг гэнэтийн цочролд оруулаад буй. Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Аймшигтай мэдээ" , сагсан бөмбөгчин Кевин Лав "Бурхан минь гуйя. Энэ явдал үнэн биш гэж хэлээч" хэмээн твиттер хуудаснаа бичжээ.

Кобе Брайант бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин байлаа.

Түүний баг аварга шалгаруулах тэмцээнд нийт таван удаа ялалт байгуулсан байдаг. Түүнээс гадна 2008, 2012 оны Олимпоос багаараа алтан медаль хүртсэн аж. Мөн 2001-2010 оны аравдугаар сард олон төрлийн спортын шүүмжлэгчдийн сонгосон шилдэг тоглогч болж байжээ.

Ослоор нас барсан хүмүүсийн гэрэл зураг