ЭМЯ ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:

Улсын хэмжээнд яг одоо тусгаарлалтад 1747 хүн байна. Үүнд архаг хууч өвчтэй 133 иргэн байна. ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбарт лабораторид шинжилгээ хийлээ. 

22 ачаа тээврийн жолоочид коронавируст халдвар илрээгүй.

ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийсэн. Тэднээс 4 хүнд коронавируст халдвар илэрлээ. Энэ дөрвөн хүний нэг нь ОХУ-д суралцдаг оюутан юм. ХӨСҮТ-ийн хяналтад байсан. Мөн Дархан-Уул аймагт -1, Орхон-Уул аймагт тусгаарлагдсан 2 хүнээс коронавируст халдвар илэрсэн. Эдгээр хүмүүсийг хот руу авчирахаар ажиллаж байна. Нийт ОХУ-аас орж ирсэн 40 хүнээс коронавирус илэрсэн.Тэдний 80 хувь нь оюутнууд юм.

Ингээд 140 тохиолдол батлагдлаа. 24 хүн эмнэлгээс гарсан. Яг одоо ХӨСҮТ-д 116 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал нь хөнгөн 1, дунд 91, хүндэвтэр 24 байна. 

Халдвартай хүний тоо нэмэгдсэн энэ үед бас нэгэн арга хэмжээ авах гэж байна.

Эмч, сувилагчид хувцсаа солихдоо халдвар авч байгаа тохилдол олон улсад нэлээд бүртгэгдсэн учир камер нэмсэн. Камер  нь вирус устгадаг, мананцартай. Гэхдээ үүнд л найдахгүйгээр арга хэмжээ авч, анхааралтай ажиллаж байна. Бид ч байнга зөвлөгөө өгдөг. Одоогоор Монгол Улсад 6 мананцар үүсгэгч байна.

Дэлхий дахинд 90 гаруй мянган эмч, сувилагч халдвар аваад байгаа юм.