Шинэ коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрээр "Долдугаар сарын 01-нд нийт 302 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ажиглах байранд тусгаарлагдсан 246 хүний давтан шинжилгээ, Франкпурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 9 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ хамрагдсан. Бүгд сөрөг гарлаа.

Өнөөдөр нэг хүнд эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ нь ОХУ-ын Батлан хамгаалах сургуульд сурдаг 22 настай оюутан бөгөөд 48 хоногт эмчлэгдээд эдгэрлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 220 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 117 хүнийг эмчлэн эдгэрүүлсэн. Одоо 43 хүн эмчилгээнд буйгаас 37 хүний биеий байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна. Тандалт, судалгаа, эмчилгээ үргэлжилж байна" хэмээлээ.