ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү зөвлөж байна.

Маск зүүж, бохир зүйлд гараа хүргэхээс сэргийлэн нимгэн бээлий өмсөж хамгаалах, ажил болон гэртээ орохдоо бээлийгээ тайлж, гараа сайн угаах, хоолоо дандаа болгож хэрэглэх шаардлагатай. 

Дандаа халуун цай, шөл уудаг нь монголчуудын давуу тал. Эдгээр нь хоолой, залгиур дээр байгаа зүйлсийг ходоод руу авч ордог. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын өвчин үүсгэдэг бактери уушги руу орж чадахгүй, ходоод руу ороод ходоодны хүчил зэрэгт устдаг.

Дархлаа гэдэг бол бидний дотор байдаг, биднийг хамгаалдаг бүрэн зэвсэглэсэн арми юм. Хэрвээ тамхи татах, стресстэх, сэтгэл санаагаар унах, зөв цагтаа унтахгүй байх, хамаг цагаа компьютер гар утас ухаж өнгөрөөх зэрэгт дархлааны эсүүд үй олноороо унадаг.

Бид дотоод арми буюу дархлаагаа хүчирхэгжүүлэх энгийн арга чанартай унтаж амрах. 23 цагаас өмнө унтаж өглөө 6-7 цагт сэрвэл мелатонин гэж хүнийг залуужуулдаг, маш сайн амраадаг бодис ялгардаг. Ингэснээр дархлалын систем сайжирч  арьс үс ч өнгө ордог. Энэ талаар дэлхийн нэр хүндтэй судлаачид судлачихсан. Мелатонин дааврын гол зохицуулдаг зүйл бол эрүүл, чанартай, хангалттай хэмжээний нойр юм. Нойргүйдэлтэй хүн цухалдуу болох, ядруу харагдах, хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тийм учраас унтах цагтаа унтаж амрахыг зөвлөе.