Аливаа киног хоёр дахиа үзэхэд бид өмнө нь олж хараагүй зүйлсээ анзаардаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ Диснейн хүүхэлдэйн кинонд нуугдцсан 15 зүйлсийг хүргэж байна.

1. Моана

Киноны эхэндэ Моана жаахан байхдаа бяцхан яст мэлхийг навчаар халхалдаг билээ. Тэгвэл энэ нь бидний сайн мэдэх Лило Стич хоёр киноны хэсэгтэй ижил аж. Харин Мауй ид шидийн хүчээр өөр амьтан болон хувирдаг. Гэтэл тэр нь "Frozen" киноны буга гэдгийг анзаарсан уу? Мөн Маона далайн дээрэмчидтэй тааралдахад тэдний дунд "Big Hero 6"-ийн робот байдаг байна.

2. Frozen

Бэемакс робот мөн "Frozen" киноны хэсэгт харагддаг байна. Харин Аннагийн дэргэдэх ширээн дээр зассан амттан нь "Wreck it Ralph" кинон дээр гардаг аж.

3. Zootopia

Диснейн ертөнцийн анхдагч болох Мики Мауз "Zootopia" кинонд ирвэсийн толбо дунд нуугджээ.  Үнэг өөрийн бяцхан найздаазааны хувцас өмсгөөд Жамбо хэмээн нэрлэдэг. Тэгвэл энэ нь Дамбо аж. Диснейгийнхэн зөвхөн хүүхэлдэйн кино биш, уран сайхны киноноос ч санаа авдаг байна. Тус киноны Мафийн эзэн нь Загалмайлсан эцэг киног санагдуулахгүй байна гэж үү?

4. Мангасуудын ертөнц

Киноны энэ хэсэгт арын хаалган дээр бидний сайн мэдэх Нэмо байгааг харж болно

5. Рататуй

Гудамжны алиалагч хажуугаар нь зөрөн өнгөрдөг хэсэгийг санаж байна уу? Энэ нь үнэндээ "The Incredibles" киноны нэгэн дүр аж. Мөн Лингуйни хулганаа өмдөнөдө нуух гэж буй агшинд дотуур өмд нь "The Incredibles" киноны баатруудын лого байхыг олж харна.

6. Тоглоомын түүх

Тоглоомын түүх хүүхэлдэйн киноны Баззын ард байрлах зайн дээр "BL" гэх бичиг бий. Үүнийг "Wall E" киноноос ч харж болох аж. Мөн хатагтай төмсөн толгойтын барьж буй номонд шоргоолзнуудын амьдрал харуулсан хүүхэлдэйн киноны хэсэг бий. Үүнээс гадна зураг дээрх бөмбөг нь маш олон Диснейн хүүхэлдэйн кинонуудад хүүхдийн тоглоомнуудын дэргэд үргэлж байрласаар ирсэн билээ.


7. Tangled

Нойрсож буй гүнж хүүхэлдэйн кинонд гардаг ээрүүлийн машин нь "Tangled" кинонд ч бас харагдах болно.