Netflix компани саяхан алдарт жүжигчин Роберт Де Ниро, Мартин Скорсезе, Аль Пачино, Жо Пески болон Харви Кейтель нарыг "The Irishman" хэмээх кинонд тоглуулахаар гэрээ хийсэн байна. Уг киног Скорсезе найруулах бөгөөд 105 сая долларын гэрээ хийгдэж 2019 онд нээлтээ хийх ажээ.

Энэхүү бүтээл нь Фрэнк Шираны бодит амьдралаас сэдэвлэсэн байна. Роберт Де Ниро танхай хөлсний алуурчны дүрд тоглох бөгөөд ухаалаг судлаач Жимми Хоффагийн дүрд Аль Пачино тоглох ажээ.

Эдгээр жүжигчдийн өмнө нь тоглож байсан дүрүүдээс нь дүгнэхэд тэд хоорондоо тун адилхан хэмээгддэг ба энэ удаад бүгд нэгэн зэрэг нэг кинонд дүр бүтээж буй анхны тохиолдол ажээ. 

Netflix компанийнхан 105 сая долларын гэрээ хийснээр энэ зууны шилдэг бүтээлүүдийн нэг болох нь хэмээх зөгнөлийг баталгаажуулсан байна. Энэхүү жүжигчидтэй хийсэн тохиролцоо нь Netflix ашигладаг 93 сая хүмүүст хүрэх бөгөөд илүү олон хүмүүст өөрсдийгөө сурталчлах боломж олгож буй юм.

Тус компани Paramount Pictures-тэй хийсэн кино төсөл завсарлага авсны дараахан Скорсезетэй хэлэлцээрт хүрсэн бөгөөд компанийн төлөөлөгч хэлэхдээ "Скорсекегийн киног хийх нь их эрсдэл дагуулсан. Харин Paramount Pictures-ийнхэн эсрдэлтэй зүйл хийгч биш. Тиймээс найруулагч маань өөрийн хүссэн мэдрэмжээр бүгдийг өөрийнхөөрөө хийгээсэй гэж хүсэж байна" гэжээ.