УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрий нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн, сайдаар томилох хүмүүсээ танилцүүлж, үргэлжлүүлэн гишүүд сайдаар томилогдох хүмүүсээс асуулт асууж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат чуулганы танхимын гадна сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "АН-ын бүлэг ирэх дөрвөн жилд сайн ажиллана. Өнгөрсөн дөрвөн жилээсээ сургамж авч байна. Мөн АН-аас нэр дэвшин сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллана. Улс орон хөгжиж, дэвжсэн дөрвөн жил байхын төлөө АН чадлаараа зүтгэнэ.

Сайдаар томилогдох хүмүүсийн намтар зэргийг харахад санаанд хүрсэн Засгийн газар байгуулагдаж чадсангүй. Уг нь боломж байлаа. Маш өндөр мэдлэгтэй, боловсролтой хүн Монгол Улсад олон байна. Чуулганы хуралдааны үеэр сайдаар томилогдох хүн бүрээс асуулт асуух боломж олгосонгүй. Би 3 хүнээс с асуулт асуусан. Нэлээн омогтой, улстөржсөн байдалтай хэрнээ тойруу хариуллаа" гэв.