Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдварт ахмад настнууд түлхүү өртөж байгаа талаар мэдээлж байсан билээ.

Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдээлэл хийхдээ залуус  дархлаатай, биеийн эсэргүүцэл сайтай гэдэгтээ найдалтгүй, хэдийгээр ахмад настнууд илүү өртөх магадлалтай ч залуус халдвар авсан тохиолдолд амь насаа алдах эрсдэлтэй учирсаар байгааг анхаарууллаа.

"Тэрээр би залууст үүнийг анхааруулж хэлмээр байна. Энэ вирус таныг олон долоон хоногоор эмнэлэгт хэвтүүлнэ. Таны дархлаа ялагдашгүй биш" гэжээ.

Өнөөдрийн байдлаар Covid-19 вирусийн улмаас 11 мянга гаруй хүн нас бараад байна.  Мөн 250 мянган хүний шинжилгээ нь эерэг гараад буй 250 мянган хүн бүртгэгдээд буй.

Тедрос мөн Уханьд коронавирусийн халдвар шинээр бүртгэгдээгүй нь хүнд нөхцөл байдлыг эргүүлж болно гэсэн итгэл найдварыг дэлхий дахинд өгч байна хэмээн ярьжээ.