Шинэ коронавирус /Covid-19/-тэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 7 улсад Covid-19 халдварын анхны тохиолдол батлагдаж, нийт 184 улсад бүртгэгджээ.

Мэдээллийн үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 32.000 шинэ тохиодолд бүртгэгдэж, халдвар авсан нь батлагдсан нийт хүний тоо 266.073 боллоо. Хоногт 1344 хүн нас барж, нийт нас баралтын тоо 11184-д хүрлээ. Covid-19 халдварын нийт тохиолдлын 48 хувь нь Европт бүртгэгдэж, 6000 хүн нас барсан. Сүүлийн 24 цагт 23950 шинэ тохиолдол нэмэгдсэн. Дэгдэлтийн гол цөм болсон Европын бүсэд бүртгэгдсэн нийт халдварын 77 хувь нь Испани, Итали, Герман, Франц гэсэн дөрвөн улсад гарч, тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байна.

ДЭМБ-аас Covid-19 халдварын тохиолдлын тодорхойлолтыг шинэчилсэн" хэмээлээ.

Шинэ коронавирусийн халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ЭНД дарж уншина уу.