ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн хамгийн олон улсаар визгүй зорчдог паспорттой орнуудын жагсаалтыг Япон болон Сингапур тэргүүлсэн талаар “Henley & Partners Citizens” байгууллагын тайланд мэдээлжээ.

Дэлхийн улс орнуудаар аялахад бүрдүүлдэг бичиг баримтын талаар судалдаг “Henley & Partners Citizens” байгууллагын мэдээлснээр, Япон болон Сингапурын иргэд 190 орноор визгүй зорчих боломжтой аж.

Тэдгээрийн араас 188 орноор визгүй зорчдог БНСУ, Финланд, Герман жагссан байна. “Henley Passport Index” жагсаалтын гуравдугаарт Европын орнууд болох Дани, Итали, Люксембург /187/ бичигдсэн бол удаах байрыг Франц, Испани, Швед /186/ эзэлжээ. 

Таван жилийн өмнө буюу 2014 онд эхний байранд бичигдэж байсан АНУ, Их Британи энэхүү жагсаалтын зургадугаарт бичигдсэн бөгөөд тус орнууд 2010 оноос хойш хамгийн доогуур жагсаж буй нь энэ аж. 

Үүнээс гадна Арабын Нэгдсэн Эмират Улс өмнөх оны жагсаалтаас 5 байраар ахиж, 15 дугаарт бичигдсэн байна. Жагсаалтын хамгийн эцэст Афганистан улс дахин жагссан бөгөөд тус улсын иргэд 25 улсаар визгүй зорчих боломжтой гэнэ. 


“Henley Passport Index” жагсаалтын эхний 10 байрт:

  1. Япон, Сингапур (190)
  2. Финланд, Герман, БНСУ (188)
  3. Дани, Итали, Люксембург (187)
  4. Франц, Испани, Швед (186)
  5. Австри, Нидерланд, Португал (185)
  6. Бельги, Канад, Грек, Ирланд, Норвеги, Их Британи, АНУ, Швейцар (184)
  7. Мальта, Чех (183)
  8. Шинэ Зеланд (182)
  9. Австрали, Литва, Словак (181)
  10. Унгар, Исланд, Латви, Словени (180)


Жагсаалтын сүүлийн байрт:

100. Ливан, БНАСАУ (39)

101. Балба (38)

102. Ливи, Судан (37)

103. Йемен (33)

104. Сомали, Пакистан (31)

105. Сири (29)

106. Ирак (27)

107. Афганистан (25) тус тус жагсжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг