Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов ирэх 9 дүгээр сарын 30-нд хэмээн гарсан байна. Түүнийг зодог тайлах болсон нь нутагт нэгт сүмочтойгоо гар зөрүүлсэнтэй холбоотой билээ. Тэрбээр энэхүү шийдвэрийг өөрөө гаргасан бөгөөд эх орондоо хүрэлцэн ирж боловсролын салбарт хөрөнгө оруулахаар болсон байна.

Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолтой холбогдуулан түүний фэнүүд сүмогийн үзэсгэлэнд энэхүү бүтээлээ тавьжээ. "Дараагийн зорилго руугаа хөдөлж буй Харүмафүжи. Түүнд бид хайртай, бие жижиг ч хурд хүчтэй байдлаараа биднийг гайхуулдаг, одоо дэвжээн дээр харахгүй гэж бодохоор үнэн сэтгэлээсээ харамсаад харамсаад барахгүй байсан үед сэтгэлд буусан зураглалаа зурлаа. Дараагийн шинэ амьдрал руугаа шийдэмгий босч байгаа баатрын дүр зураг буулаа. Энэ баатрын байх газар хаа ч бай аз жаргалтай байна гэдэгт итгэлтэй байна ." гэжээ

.