Улсын онцгой комисс өчигдөр орой хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргасан талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон ачаа тээврийн жолооч, түүний ойрын хавьтал гэр бүлийн гишүүд, тэднээс халдварласан хоёр оюутан гээд эдгээр зургаан иргэний ойрын хавьтал болох 100 гаруй ирэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнүүдийг авсан. 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогдоод байна. 

Хоёр, гуравдугаар зэргийн болон дам хавьталд орсон, концертын танхимд байсан зэрэг нийт 2800 гаруй иргэний хаяг байршил зэргийг тогтоосон. Хотын дүүргүүдэд сонгогдсон 11 эмнэлгийн байгууллагад тухайн иргэдийг ойролцоо харъяаллын дагуу ирэх 2 өдөрт багтаан урьдчилсан хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээг авна. 

Эцсийн хариуг даваа гарагт гаргаж дуусгахаар төлөвлөж байна. Энэ нь Улаанбаатар хот дахь коронавирусийн тархалтын хүрээг бодитой харуулж чадна" хэмээлээ.