Богд ууланд түймэр гарч байна гэсэн дуудлага өнөөдрийн 15 цаг 17 минутад Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу яг одоо НОБГ, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.

Түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэр Богд уулын Хийморийн овооны ойролцоо гарчээ.

Өнгөрсөн бямба гарагт мөн Богд уулын Чингистэй ууланд шар өвс шатааж байгаад түймэр алдсан юм.