Уг нь жилийн өдийд Леле гэр бүлийнхэнтэй хөгжилдөж, жаргалтай суудаг билээ. Гэвч энэ жилийн Цагаан сараар олуулаа хөгжилдөх нь байтугай гэрээсээ толгойгоо цухуйлгаж чадахгүй айж сууна гэж 23 настай нэрээ нууцласан Ухань хотын оршин суугч ярьжээ. 

Леле уг нь Англид суралцдаг ч гэртээ амрахаар ирсэн аж. Гэвч олон хүнийг амийг авч одсон томуугаас болж хөл хорионд ороод буй. Түүний гэр эмнэлэгийн ойролцоо байрладаг тул ээжийн хамт гэртээ бүгжээ.

Хэдий хөл хориотой ч тэрээр эмээ өвөөгийнхөө урилгыг хүлээн авч зочилжээ. Энэ тухайгаа тэрбээр "Бид хамтдаа хоол идсэн, гэхдээ ямар түгшүүртэй байсан гээч. Гарахдаа амны хаалтаа зүүсэн. Баярын зоогоо айдастайгаар хурдхан шиг идэхийг хичээж байлаа. Би гэр бүлийнхэндээ бие биедээ хэтэрхий ойртохгүй байхыг бас гар утасаа архиар арчин ариутгаж өрөө рүүгээ орохоос өмнө гараа угаахыг зөвлөсөн.

Гэвч 23 настай түүний авга ах өндөр халуурсан байна. Одоогоор түүнд өөр шинж тэмдэг илрээгүй аж. Харин түүнийг эмнэлэгт хүргээгүй. Учир нь тэд эмнэлэгт хүргэж түүнийг бүр ч илүү эрсдэлтэй байдалд оруулахыг хүсээгүй аж.

Ухань хотын эмнэлэг эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах гэж дугаарлан хүлээж буй хэдэн мянган хүний хөлд дарагджээ. Леле "Эмч сувилагч нар хэдийнэ хүрэлцэхээ больсон. Хүн бүхэн гүн цочирдсон, дэлгүүрийн лангуу хоосорсон. Эмнэлэгт үзүүлсэн ч эмч тэднийг гэр рүү буцааж байгаа. Учир нь ор байхгүй" гэв.

Мөн тэрээр Хятадын засгийн газар иргэд мэдээлэл хүргэх тал дээр хангалттай шуурхай ажиллаж чадаагүй хэмээн шүүмжилжээ. Хятадын өндөр настнууд уг вирусын талаар хангалттай мэдээлэлгүй байгаа гэсэн байна.


Эх сурвалж: BBC