Мөнгөн дэвсгэрт дээр коронавирус 4 долоо хоногийн турш хадгалагдаж, халдвар тараах чадалтай байгааг Австралийн судлаачид тогтоожээ. 

Судлаачид цаасан болон полимер мөнгөн тэмдэгтийг туршиж, вирус хэрхэн хадгалагдаж байгааг судалж үзжээ. Үр дүнд нь хамгийн багадаа 28 хоногт хадгалагдаж байв. Харин улирлын томуу, томуу төст өвчин 17 хоног хадгалагдаж байсан аж.

Энэ нь бэлэн мөнгөтэй хэрэглэсний дараа гараа угааж, ариутгахыг чухлыг харуулж байна.

Иймээс судлаачид цаасан мөнгө нь зах зээлд эргэлдэхийн хэрээр хувь хүмүүс төдийгүй улс хооронд вирус тараах хүчин зүйл болж буйг онцолжээ.

Иймээс аль болох бэлэн мөнгө хэрэглэхээс татгалцаж цахимаар төлбөр тооцоог сонгохыг уриалсан байна. Хэрвээ хэрэглэсэн тохиолдолд 60 хувиас дээш спиртийн агууламжтай гар ариутгагчаар ариутгахыг зөвлөжээ.

Эх сурвалж: Forbes