Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас огруулах эсэх асуудлаар УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдан, хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Би сайдын албан тушаалыг аваад салбарын бодлогыг тодорхой болгох, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах зэрэгт анхааран ажиллаж, мал эмнэлгийн газрын бүтцийг байгуулсан зэрэг олон ажлыг хийж, хэрэгжүүллээ.

Хамтран ажилласан Засгийн газрын гишүүд, ХХАА-н салбарынхандаа баярлалаа.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудалд би ёс суртахууны хариуцлага хүлээж байна. Үүнд иргэдээсээ, ХХАА-н салбарынхнаасаа, хайрт ээжээсээ чин сэтгэлийн уучлал гуйж байна" хэмээлээ.