Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсын батлан хамгаалахын сайд Ицүнори Онодераг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Б.Бат-Эрдэнэ “Хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс тавьсан хүсэлтийг хүлээн авч "Авто замын ус зайлуулах байгууламж барих" сургалтыг манай цэргийн инженерүүдэд зохион байгуулж буйд талархаж байна” гэв.