Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг ажлын өрөөнд нь үл таних эрэгтэй хутгалсан хэрэг өнөөдөр гарсан.

Энэ талаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Өнөөдөр 10.40 цагийн орчимд Баянзүрх дүүрийн Тамгын газарт хүн хутгалууллаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тухайн дүүргийн цагдаагийн албанынхан хэргийн газарт ажиллаж байна. Хэрэг үйлдсэн этгээдийг баривчилсан бөгөөд Баянзүрх дүүргийн иргэн 64 настай И гэдэг нь тогтоогдсон. Хохирогч Б.Амартүвшинг Цэргийн төв эмнэлэгт хүргэн мэс засал хийж байна. Гэмтлийн дүгнэлт 3-5 хоногийн хугацаанд гарна. Ямар асуудлаас болж тухайн хэрэг үйлдэгдсэн нь гэмт этгээд болон хохирогчоос мэдүүлэг авч байж тодорхой болно. Тиймээс одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг мэдэгдлээ.