Өнөөдөр 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшингийн ажлын өрөөнд үл таних эрэгтэй нэвтэрч, түүнийг хутгалжээ. 

Дуудлагын дагуу хэргийн газарт яг одоо цагдаа нар ажиллаж буй бөгөөд Б.Амартүвшинд эмнэлгийн түргэн тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаагийнхан хэрэг үйлдсэн этгээдийг баривчлан, байцаалт авч буй юм. Одоогоор хэргийн талаар болон хохирогчийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Хэргийн талаар ЦЕГ-аас 13.00 цагаас мэдээлэл хийхээ мэдэгдээд байна. 

Банзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин