Өөрийн амьдралаа дүгнэхдээ хүн дараах зүйлсийг хүлээн зөвшөөрч чаддаг. Нэгдүгээрт: амьдрал богино, хоёрдугаарт: аз жаргалгүй байдал нь амьдралыг хүндрүүлдэг. Бидний дадал, зуршил бол амьдралын чанарт нөлөө үзүүлдгээс гадна бид яг одоо ямар мэдрэмж авч байгаа (аз жаргалтай, аз жаргалгүй) байдалд шууд нөлөө үзүүлдэг юм.

Гэхдээ хамгийн эхний ээлжид хоёр ойлголтыг ялгаж сурах хэрэгтэй. Сэтгэл гутрал ба архаг аз жаргалгүй гэсэн хоёр ойлголт. Сэтгэл гутрал буюу депресси бол тархины үйл ажиллагаанаас үүсдэг бол зүгээр аз жаргалгүй хүмүүс өөрсдийн амьдралын хэв маягаас болж ийм байдалд хүрдэг. Аз жаргалгүй байдлыг сэтгэл гутрал шиг эмчилж болдог.


#1. Архаг гомдол.

Аз жаргалтай, амжилттай хүмүүс гомдолдоггүй. Харин аз жаргалгүй хүмүүс маш үнэмшилтэйгээр гомдоллодог учир гомдоллохоос өөр аргагүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч хүн бүрийн амьдралд янз бүрийн зүйл тохиолдож л байдаг. Тиймээс аливаа асуудалд гомдоллохын оронд хэрхэн яаж шийдвэрлэх арга зам олох хэрэгтэй.


#2. Өөрт болон эргэн тойронд шүүмжлэлтэй хандах.

Бид өөрөө өөртөө хэрхэн ханддагаас бидний эргэн тойрны хүмүүсийн хардаг дүр төрх бүтэж байдаг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж бол бидний аз жаргалтай байдлын салшгүй нэг хэсэг юм. Та алдаа гаргасны дараа өөрийгөө зэмлэж, асуудлыг улам хүндрүүлэх хэрэггүй. Үүний оронд болсон зүйлийг сайтар бодож, дүгнэлт хийж, цааш хөдлөх хэрэгтэй. Үүнээс гадна хүвь хүн бүрийг хүндлэх хэрэгтэй. Хэрэв та шүүмжлэлтэй ханддаг бол энэ нь таны байдлыг устгаж, эерэг энергийг тань холдуулах юм.

#3. Материаллаг зүйлд хамааралтай байх.

Бид материаллаг нийгэмд амьдарч буй. Өдөр тутамд биднийг зар сурталчилгаа, мэдээ, ухаалаг гур утас, банкны зээлээр хуурхыг оролддог. Эдгээр бүх зүйлс бидний амьдралыг хөнгөвчилж болно. Гэхдээ үүнд нэг секунд ч итгэх хэрэггүй. Шинэ зүйл авах нь бидэнд эерэг сэтгэл хөдлөлийг өгч болох ч энэ түр зуур л болоод өнгрөнө. Та «худалдан авагчийн харамсал» гэсэн зүйлийн талаар сонсож байсан уу? Та яагаад ингэж нэрэлсэн тухай бодоод үзээрэй. Танд урт хугацааны сэтгэл хөдлөл авчрах зүйлс бол аялал, дасгал хөдөлгөөн, ном сонин унших гэх мэт юм.


#4. Хорт зуршил.

Аливаа зүйлийг хэмжээ хязгаартай хийх хэрэгтэй. Хоол, уух зүйл, зугаа цэнгэл гээд бүхий л зүйлд хэмжээ хязгаар байх ёстой. Хэрэв нэг зүйл үргэлж таны амьдралын төв хэсгийг эзэлдэг бол энэ маш муу. Харамсалтай нь аз жаргалгүй хүмүүс сэтгэл санааны хоосролд өөрийнхөө зуршилыг хянаж чадаагүйгээс болж хүрдэг. Ихэнхдээ энэ нь согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисны хамааралд хүргэдэг. Үүнээс хэрхэн зайлсхийх вэ? Танд хамгийн их таашал авчирдаг зүйлээр амьдрах.


#5. Өнгөрсөнд харамсах.

Харамсах нь ямар ч хэрэггүй зүйл бөгөөд маш хортой байж болзошгүй зүйл юм. Судалгаагаар гаргасан шийдвэрдээ үргэлж харамсах нь архаг стресс, депрессийн үндэс болж байдаг гэдэг нь батлагдсан. Энэхүү дадал, зуршилыг даван туулах дөрвөн арга байдаг байна: 1. Алдаа нь дээрээ суралцах, зогсохгүй байх, 2. Хэрэв өөрчилж болохгүй бол асуудлыг орхих, 3. Та бүх зүйлд өөрийгөө буруутгадаггүй гэдгээ батлах, 4. Болсон зүйлийг эергээр дүгнэ.

#6. Ирээдүйдээ санаа зовох.

Бид бүгд ирээдүйдээ санаа зовнидог. Бид бүх зүйлийг урьдчилан таамаглаж чадахгүй. Бидний хийж чадах ганц зүйл бол өнөөдрөөр амьдрах ба аз жаргалтай амьдрахын тулд хийж болох бүхий л зүйлийх хийх. Эдгээр үгсийг зүгээр үгс гэж бүү бодоорой. Өнөөдрөөр амьдрах хэрэгтэй. Амьдралын сайхан зүйлсийг мэдэр.


#7. Айдсыг мэдрэх.

Айдас бол хүмүүсийг аз жаргалгүй болгодог хүчирхэг хүчин зүйлийн нэг. Үүнийг бүрэн ойлгохын тулд бид одоо цагт эргэн ирэх хэрэгтэй. Бид сөрөг зүйлд өөрийгөө урьдчилан бэлтгэж чадахгүй. Энэ нь таны байдлыг муутгахаас гадна таны амьдралын чанрыг муутгадаг. Айдас бол сэтгэхүйн сөрөг үйл явц юм. Та сөрөг бодлуудын боол биш гэдгийг сана.


#8. Хов жив тараах.

Аз жаргалд хов өөрт итгэлгүй байдал шиг сөрөг нөлөө үзүүлдэг зүйл гэж үгүй. Өөрт итгэлгүй байдал хов живээс болж үүддэг. Яагаад аз жаргалтай хүн иймэрхүү төрлийн зүйлст оролцох ёстой гэж? Ямар ч хэрэггүй бас утаггүй зүйл бол хов жив юм.


#9. Гомдол.

Бусад сөрөг сэтгэл хөдлөлтэй адил дайсагнал эсвэл гомдол нь бол хүнд муугаар нөлөөлдөг илүү ачаа юм. Бид бүгд аз жаргалгүй хүмүүс бусадтай дайсагнадгыг харж байсан. Энд зүгээр нэг биеэ зөв авч явах асуудал биш харин өөрийн тань аз жаргалын асуудал яригддаг юм. Зүгээр л уучилж эсвэл үл тоомсорлоод цааш амьдар.


#10. Асуудлыг давслах.

Бид өөрсдийгөө аз жаргалгүй мэт мэдрэх үед бидний хамгийн анхны хариу үйлдэл бол аливаа зүйлийг хэт дөвийлгөж хүлээж авах юм. Бүгд сэтгэлээр унаж, муу зүйлс боддог хэдий ч өөрийгөө барьж сурах хэрэгтэй. Хямарч, сэтгэлээр унаж, асуудлыг дөвийлгөхийн оронд нэг алхам арагш гишгээд асуудлыг бодит байр суурьнаас хараад үз.

Өнөөдрөөс эхлэн аз жаргалтай амьдралыг бүтээгээрэй!