Улаанбаатар хотын харьяат иргэн Б /48 настай, эрэгтэй/, П /54 настай, эрэгтэй/, Н /56 настай, эрэгтэй/ нар “Луна” гэсэн хаягтай ягаан өнгийн 1,2 кг жинтэй химийн бодисыг авч явсныг саатуулжээ.

Өчигдөр өдрийн 17:40 цагт иргэнээс энэхүү мэдээллийг хүлээн авч шуурхай ажиллан Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга бодисыг Гамшгийн шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгсөн  байна.

Уг химийн бодисыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны байрны авто зогсоолд тавьсан “Кроун” загварын суудлын автомашиндаа хадгалж байсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.