Паркинсон буюу мартах өвчин нь дэлхийд тун хурдацтай тархаж буй мэдрэлийн эмгэг юм.

Энэ тухай Рочестерийн Анагаах Ухааны Их сургуулийн мэдрэлийн эмч, "Ending Parkinson's Disease" номын зохиогч Рэй Дорси “Паркинсон өвчний тахал хаяанд ирлээ, бид маш том мөсөн уулын ердөө оргил хэсгийг нь л харж байна” гэжээ. 


АНУ-д мартах өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо сүүлийн 10 жилд 35 хувиар өссөн гэх судалгаа бий. Мөн ирэх 25 жилийн хугацаанд энэ тоо даруй хоёр дахин нэмэгдэнэ гэв.

Паркинсон өвчний ихэнх тохиолдол шалтгаан нь тодорхойгүй байдаг боловч сүүлийн үед эрдэмтэд гэр ахуйн ариутгалын болон, гутал цэвэрлэгээний бүтээгдэхүүн, хивс цэвэрлэгээний зориулалтын зэрэг химийн хүчтэй нэгдэл агуулсан бодис нь уг өвчний суурь шалтгааны нэг болж байна.

Химийн бодисонд трихлорэтилен буюу хүрээлэн буй орчинд маш хортой нөлөө үзүүлдэг химийн нэгдэл агуулагддаг.

Уг химийн нэгдэл хүнд хэрхэн нөлөөлж буй судалгааг анх 2011 онд “цэвэрлэгээний ажил” эрхэлдэг хүмүүсийг шинжилгээнд хамруулан хийсэн аж. Шижилгээний дүнд химийн бодистой тогтмол хэрэглэдэг хүмүүс мартах өвчнөөр өвчлөх эрсдэл жирийн хүнээс зургаа дахин илүү байжээ.  

Энэхүү судалгаанаас үүдэн Америкийн Миннесота муж анх удаа TCE буюу трихлорэтилен химийн бодис агуулсан цэвэрлэгээний бүтээгдхүүнийг хуулиар хязгаарласан юм.. 

Мөн мужийн захиргаанаас оршин суугчдадаа өдөр тутмын цэвэрлэгээндээ аль болох химийн бодисоос татгалзаж, чийгтэй цэвэрлэгээ хийхийг уриалжээ.