Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 

Өнөөдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа ихсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 


Хоёрдугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 3-8 градус, бусад нутгаар өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, бусад нутгаар өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч, цасан шуурга шуурна. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, Өдөртөө 11-13 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшиж, ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1-6 градус, нутгийн хойд хэсгээр өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.