Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн цаг агаарын мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар өдөртөө 3-8 градус, бусад нутгаар өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 18-19 градус хүйтэн байна.


2020 оны 12 дугаар сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 14,15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 

Салхи 12-нд нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 41-46 градус, өдөртөө 29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.



Эх сурвалж: ЦУОШГ