БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Халиут балгаст коронавирусийн сэжигтэй тохиолдлоор гурван хүн бүртгэгдсэний хоёр нь шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байна.

Иймээс энэхүү эрсдлээс сэргийлэхийн тулд хил залгаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх зөвлөмжийг сумынхаа цайны газар, ресторан, дэлгүүрүүдэд хүргэжээ.

Мөн эрүүл ахуйг өндөр түвшинд хангах, амны хаалт тогтмол хэрэглэх, үйлчлүүлэгчдээ амны хаалт хэрэглэх шаардлага тавьж ажиллах, гараа тогтмол угаах, ажлын байрандаа байнга ариутгал халдваргүйжүүлэлт хийж хэвшихийг сумын ард иргэддээ анхааруулжээ.

Зөвлөмж: