Голланд улсад бурка болон нүүрийг бүхэлд нь халхласан хувцас өмсөхийг хориглоод яг нэг жил өнгөрч байна. 

Тус хорио нь олон нийтийн тээвэр, нийтэд нээлттэй байгууламжууд буюу сургууль, эмнэлэг, Засгийн газрын байгууллагуудад хэрэгжиж байгаа юм.

Олон нийтийн аюулгүй байдал нь тус хориог гаргах үндэс болсон. Хэрэв нүүрний халхавчийг авахаас татгалзвал монгол мөнгөөр 500.000-1.500.000 төгрөгийн торгууль ногдуулах юм. 

Голландын үндэсний цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар өнгөрөгч жилд гарын таван хуруунд багтах хүн тус үндэслэлээр торгуульсан гэжээ.

Одоо бол бүсгүйчүүд ялгаагүй л нүүр халхлах хэдий ч зорилгын хувьд ялгаатай эд хэрэглэсний төлөө шийтгүүлэхгүй өнгөрч байна. 

Тиймээс ч тэд өөрсдийн гивлүүрийн соёлыг авч үлдэхийн тулд Голландын Гадаад хэргийн яаманд гаргасан хоригоо дахин харж үзэхийг хүсэн коронавирусийн журмыг иш татан хүсэлт тавьж байгаа гэнэ. 

Өөрөөр хэлбэл, итгэл үнэмшлийн хүрээнд нүүрээ халхлах, эрүүл мэндийн үүднээс нүүрээ халхлах нь хоёул хүндэтгэх шалтгаан байхад нэгэнд нь шийтгэл ногдуулж, нөгөөг нь сайшааж байгааг эсэргүүцэж байгаа юм.


Эх сурвалж: DW