ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо болон түүний найзуудын үүсгэн байгуулсан “Earth Alliance” байгаль орчныг хамгаалах сан Амазоны түймрийг унтраахад 5 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ. 


Дэлхийн хамгийн том ширэнгэн ой болох Амазонд энэ онд дэгдсэн түймрүүд 2013 оноос хойшхи хамгийн их хохирол учруулаад байна гэж Бразилын Сансар судлалын үндэсний институтээс мэдээлсэн байна.


Дэлхийн хүчилтөрөгчийн 20 орчим хувийг үйлдвэрлэдэг Амазоны ширэнгэн ойг “дэлхийн уушги” хэмээн нэрлэдэг бөгөөд дэлхийн дулаарлыг сааруулахад хамгийн чухал ач холбогдолтой юм. “Амазоны түймрийг унтраахад зориулан 5 сая ам.долларыг зориулна” гэж “Earth Alliance” сан твиттер хуудсаараа дамжуулан ням гарагт мэдэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг