Баянзүрх дүүргийн нутаг Аман хуур хотхоноос энэ сарын 21-ний өдөр хичээлдээ явахаар гарсан 13 настай охиныг өнөөдөр ар гэрийнхэн нь олжээ. Энэ талаар тодруулахад гэр бүлийнхэн дэлгэрэнгүй тайлбар хийхээс татгалзсан юм.

Энэ мэтээр сүүлийн үед бага насны хүүхэд алга болох тохиолдол цөөнгүй гарч буй. Замын-Үүдэд алга болсон 8 настай охин өнөөдрийг хүртэл олдоогүй. Охиныг хайх эрлийн ажиллагааг Хятад Монгол хоёр улсын цагдаагийн байгууллага үргэлжлүүлсээр байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, сургуульд нь тогтмол хүргэж өгч, авч байхыг сэрэмжлүүллээ.