"Adidas" брэнд, Pokémon компанийн хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн спорт гуталнаас гадна загварлаг өмсгөл, футболк зэргийг 8 бит график дизайнтайгаар залуусын хэв маягт нийцүүлэн гаргажээ.  

Тус коллекцоос онцлох бүтээгдэхүүн бол 8-16 насныханд зориулсан хар өнгийн “tracksuit”  юм. Хүрэм болон гүйлтийн гуталнууд нь “POKEMON TRAINER” бичигтэй. Цамцны ханцуйн дагуу Adidas-ийн таних тэмдэг болсон гурван цагаан зураасыг байрлуулж, Покемоны дүрүүдээр чимэглэжээ. 

Онлайнаар зарагдах үнэ нь 60 ам.доллароос дээш байна гэж тооцоолж буй юм.

Мөн тухайн коллекц дахь футболкуудад Покемон тэмдэгтүүдийг янз бүрийн загвар, өнгө дүрсээр дүрсэлсэн нь залуус болон Покемонын хуучин фенүүдийнх нь талархлыг хүлээжээ.

"Pokémon x Adidas"-ын хамтарсан коллекцийг Adidas Сингапурын сайтаар дамжуулан худалдаж авах боломжтой бөгөөд цамц, хүүхдийн гутлыг АНУ-ын Adidas сайтаар дамжуулан онлайнаар захиалах боломжтой аж.


Эх сурвалж: https://nextshark.com/