Kangye нэрээр алдаршсан тэрбээр Хятадын нийгмийн сүлжээний од юм. Хубэй мужийн Ухань хотод өсөж төрсөн 1937 онд төрсөн өдгөө 84 настай аж.

40 гаруй жил багшилсан тэрбээр загварлаг хувцасладаг гэдгээрээ алдартай. Ач хүүтэйгээ хамтран бичлэгээ тиктокт оруулдаг бөгөөд түүнийг 2 сая гаруй хүн дагадаг аж.Ач хүүгийн хамт

Түүнийг залуус Кан өвөө хэмээн хүндэтгэдэг.

Ач хүү До Юун нь хэсэг хугацаанд гадаадад амьдарч байгаад эргэн ирээд өвөөтэйгээ уулзсан аж. Тухайн үед өвөө нь нарны шил зүүж, ногоон өнгийн фудволк өмсөж, аягатай кофе барьсан нь анхаарлыг нь шууд татжээ. Ингээд 2019 оны 9 дүгээр сараас бичлэг хийж эхэлсэн байна.

Энэ тухайгаа Кан өвөө "1940-1950-иад оны бид зөвхөн ажлын хүрэм л өмсдөг байлаа. Өнөөдрийн өөрчлөлт шинэчлэлт хүмүүсийн хүсэл хэрэгцээг өөрчилж, сэтгэлгээ нь нээлттэй болж байна. Хувцас загвар намайг залуучуудтай ойртуулж, залуужуулах шиг болгодог" хэмээн ярьжээ.

Бичлэг үзэх: