Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт өнөө өглөө буюу аравдугаар сарын 4-ны өдөр Сибирийн хар баавгай малчин айл руу халджээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар баавгай аав, хүү хоёрын амь насыг хохироожээ. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоо газарт булсан байсан хүүхдийн цогцсыг олсон байна. Мөн аавын биеийн хэсгийг олсон гэнэ.
Одоогоор Сэлэнгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон цагдаагийн алба хаагчид хамтран баавгайг эрэн хайж байгаа аж.
Талийгаач нь 1964 онд төрсөн эрэгтэй О, мөн түүний хүү 8 настай хүү Б нар хэргийн газарт нас барсан болохыг тогтоосон.
64.119.26.57
Хариулах 2022.04.23
Сибирийн түймрээс 100 гаран баавгай дайжиж хил даван орж ирсэн гэсэн. Самар жимс ховордоод улсууд ирэхээр баавгай улаан шоргоолжны үүр ухаж идсэнээс болж архи уусан хүн шиг мансуурдаг гэж уншсан. Мансуурснаас болоод талд гарч ирж ан хийдэг гэнээ аймар юмаа. Ийм баавгайг хорхойтсон баавгай гдэг гэнэ
1 0