Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлын ойролцоо эхээсээ төөрсөн бамбарууш олдсон тухай мэдээ олны хайрыг татсан. 2-3 сар гарантай байсан баавгайн бамбаруушийг нутгийн байгаль хамгаалагчид бие даах чадвартай болтол нь хамгаалан тэжээсэн. 

Төөрсөн бамбарууш 6кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзэн өнөөдөр ойд нь буцаан тавьлаа. Ингэхдээ сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10км байх ой, хөвчид тавина. Цаашид нутгийн байгаль хамгаалагчид хяналт тавин ажиглах юм.


Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам