Rich Chigga нэрээр алдаршсан Индонезийн 19 настай реппер Рич Брайаны Amen нэртэй шинэ цомог өнөөдөр гарлаа. Рич Брайан 2016 онд "Dat $tick" нэртэй дуу гаргасан нь түүнийг олон улсад таниулсан билээ. Тэрбээр Youtube үзэж англи хэл сураад реппер болсон нь олны анхаарлыг маш их татсан. 

Брайан Имануэлийн талаар товчхон танилцуулахад, Индонези улсын Жакартад 1999 оны есдүгээр сарын 3-нд мэндэлсэн. Эцэг, эхээс тавуулаа, Баруун Жакарта дахь дундаж давхаргын хороололд өссөн. Гэрийн сургуулиар хүмүүжсэн, аав нь хуульч. Тэрбээр 11 настай байхдаа Photoshop-оор зураг янзалж, твиттерт оруулж эхлээд улмаар бичлэг янзалдаг болжээ. Улмаар 15 настайдаа Vine-аар тогтмол бичлэг хийж, Childish Gambino, 2 Chainz, Macklemore болон Tyler, The Creator тэргүүтэй репперүүдийг сонсож англи хэл сурсан байна. 

Имануэл 2012 оноос хип хоп хөгжим идэвхитэй сонсож, 2014 он гэхэд анхны дуугаа зохиожээ. Тэр дуугаа iPhone гар утсандаа дуулж бичиж авсан гэдэг. Анхлан Имануэл Лос Анжелес хотод очиж зураглаач болохыг хүссэн. Гэвч репперийн карьер нь эхэлмэгц зорилгоо өөрчилсөн юм. 

Түүний "Dat $tick" дуу олон улсад хит болсны дараа "Who Dat Be", "Seventeen" дуу нь ч чамгүй амжилт олсон. Имануэл АНУ дахь аялан тоглолтоо 2017 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, дебют цомог гаргахаар ажиллаж байгаа тухайгаа XXL-д хуваалцсан билээ. 

Amen цомог өнөөдөр гарч байгаа бөгөөд трэйлер нь энэ мягмар гарагт гарсан юм. 

Харин дотор нь ямар ямар дуу багтсаныг Рич Брайан инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцжээ. 

 
 

 

 “Amen” tracklist. 2.2.18.

 

A post shared by  Rich Brian (@brianimanuel) on