2019 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлийн эх үүсвэрт хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар аж ахуйн нэгжүүдтэй хамтран махны нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна.

Тус арга хэмжээг санхүүжүүлэхээр 2019 оны улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр бүхий 7 аж ахуйн нэгжээс нийт 10 мянган тонн мах бэлтгэж нөөцлөх талаар хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн байна. Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн байдаг. Ингээд үзэхээр уг арга хэмжээг хэрэгжүүлснээр нийслэл хотод хаврын улиралд махны хомсдол үүсэх, үнийн хэт хэлбэлзлээс сэргийлэх нөхцөл, боломж тодорхой хэмжээнд бүрдэнэ гэж үзэж байна.