Бид Нью-Йоркд байдаг Женифер Лопесийн пентхаусаар зочиллоо.

Generated by  IJG JPEG LibraryGenerated by  IJG JPEG Library

Бид Женифер Лопесийн Нью-Йоркд байдаг пентхаусаар зочиллоо. Цонхоор харагдах гайхалтай үзэмж, өндөр тааз, дөрвөн унтлагын өрөө, хоёр хувцасны өрөө - ийм байшинг эмэгтэй хүн бүр мөрөөддөг. Гэхдээ дуучин бүсгүй энэхүү пентхаусаа зарна хэмээн зар тавьжээ – яагаад гэдгийг нь тайлбарлая.

Женифер Лопес Нью-Йорк хотын Манхэттенд байрлах тансаг пентхаусаа 27 сая ам.долларын үнээр зарна хэмээн зар тавьжээ.

Уг пентхаус дөрвөн унтлагын өрөө, зургаан угаалгын өрөө, хоёр хувцасны өрөө, хоёр цэлгэр террас, гал тогооны өрөө зочны өрөөтэй.

Интерьер дизайн нь орчин үеийн америк хэв загвараар хийгдсэн бөгөөд өрөөнүүдийн өнгөний хувьд цайвар өнгө давамгайлж байгаа учир илүү гэрэл гэгээ, агаарыг дүүргэж өгч байгаа юм.

Бас нэгэн давуу тал бол - өндөр тааз болон хоёр давхар цонх.

Барууны хэвлэл мэдээллийн мэдээлж буйгаар Жей-Ло бизнесмэн, хуучин бейсболын тамирчин Алекс Родригистэй хамтран амьдрахаар шийдэж байгаа учир өөрийн пентхаусаа зарж байгаа хэмээн мэдэгдэж байна. Хосууд өнгөрөгч оны эхээр үерхэж эхэлсэн бөгөөд 48 настай дуучин бүсгүйн хэлж буйгаар тэрээр өмнө нь хэнд ч ингэж дурлаж байгаагүй гэжээ.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100